Онцлох мэдээ: 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-21

Өнгөрсөн шөнө хүйтний эрч ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 1-28 градусаар суларчээ

2021 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 12-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увсын зүүн хойд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Төв аймаг болон Дорнодын зарим газраар 0.0-4.0 мм цас орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Чандагатад 4.0 мм, Цагааннуурт 2.0 мм, Баянзүрх 1.3 мм, Завханы Баян-Уулд 3.7 мм, Тосонцэнгэлд 1.4 мм, Нийслэл хот орчмоор 0.8-1.0 мм цас орсон  байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Завхан,  Булган, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховд, Архангай, Дорнодын өмнөд хэсгээр 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Бугант 15 см, Сүхбаатарын Асгат 14.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Увсын Давст, Баянхонгорын Байдраг, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Хүдэр, Дарьганга сумдын нутгаар 11-13 см, Баянхонгорын Галуут, Хэнтийн Оргил, Өлзийт, Булганы Гурванбулаг, Завханы Баян-Уул, Хөвсгөлийн Баянзүрх, Сүхбаатарын Наран, Өвөрхангайн Бүрд, Төв аймгийн Борнуур сумуудад 10 см, бусад сумдын нутгаар 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн 72 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.

Температур их: Өчигдөр өдөр өмнөх өдрөөсөө зүүн аймгуудын нутгаар 0-8 градус хүйтэрч, бусад нутгаар 2-20 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар  -17...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -0...-8 градус, бусад нутгаар -10...-16 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө хүйтний эрч ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 1-28 /Зураг -1/ градусаар суларч Увс нуур болон Дархадын хотгороор -32...-38, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-31 градус, цас багатай энгэр ээвэр газраар -2...-10 градус, бусад нутгаар -14...-22 градус хоносон байна.

 /Зураг -1/

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.8-1.0 мм цас орсон байна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдөр өдөр -16...-18 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -21 градус байв.

<< Буцах
Улаанбаатар - 2021/01/27

23 цаг

-29 -20
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/27

-22 -7
O
CF
Ялимгүй цас

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store